NewsWorld
PredictionsDigestsScorecardTimelinesArticles
NewsWorld
HomePredictionsDigestsScorecardTimelinesArticlesWorldTechnologyPoliticsBusiness
AI-powered predictive news aggregation© 2026 NewsWorld. All rights reserved.
Trending
IranStrikesMilitaryCrisisIranianPakistanIsraeliMarchConflictTimelineDisruptionProtestsMarketsConceptPricesDigestChinaRegionalSecurityLaunchStateGulfDiplomaticTargets
IranStrikesMilitaryCrisisIranianPakistanIsraeliMarchConflictTimelineDisruptionProtestsMarketsConceptPricesDigestChinaRegionalSecurityLaunchStateGulfDiplomaticTargets
All Articles
Монголын анхны мэдээллийн сайт
sonin.mn
Published about 5 hours ago

Монголын анхны мэдээллийн сайт

sonin.mn · Mar 2, 2026 · Collected from GDELT

Summary

Published: 20260302T050000Z

Full Article

Монголын залуучууд үзэл санаа гэхээсээ илүү ажил, албан тушаал горьдож намд элсдэг Sonin.mn agency 5 цагийн өмнө "Аль намд орох уу?"...Манай залуучууд үзэл санаа гэхээсээ илүү гишүүн, сайд болох "гэгээн мөрөөдөл"-д хөтлөгдөж, эсвэл ямар нэг ажил, албан тушаал горьдож, тоочиглож дараагийн сонгуульд ялах магадлалтай гэсэн намд элсдэг. Бас эрх барьж, ид хүчтэй байгаа намыг сонгодог. Бас намаа сольдог.-Дараагийн сонгуульд МАН худлаа болсон шүү. АН-ыг дэмжсэн нь дээр дээ...-Манай нам явцгүй болчихлоо шүү...-АН гарахгүй ээ. МАН яаж ч муудсан парламентад 50%-тай. Тиймээс энэ удаа намаа харзнанаа...-Одоо ч шатар тоглоод хожихгүй, эртхэн ирээдүйн учралаа бодсон нь дээр...Сонголт ер дөө л энэ. МАН-ыг хараан зүхэж явсан залуу хэдхэн сарын дараа МАН даа элсчихээд өндөг, гурилаар шидүүлж явсан. Хүүхдийн зуслангийн дарга болсон юм чинь баасаар шидүүлсэн ч яахав ээ... Хоёр, гурван жилийн өмнө улс төрийн баруун жигүүрийн үзэл санаатай гэж ярилцлага өгч байсан хүүхэн зүүний ардчилсан социалист намын гишүүнээр элсээд тайзан дээр зогсож байх юм.Хаврын тэнгэр ээ гэж. Улирал нь ингээд таарчихав уу...АН-д элсэж байгаагаа ардчилалд хайртай гэж тайлбарлана. Гэтэл өнөө Ардчилал гэдэг нь зөвхөн олонхийнх л шийдвэр, сонголт. "Хоёр чонь, нэг хонь оройн хоолондоо юу идэх вэ гэдгээр санал хурааж байна гэсэн үг". Ямар ч намд элссэн ардчилал Монголд байж л байна. Гажуудсан юм хум байхгүй. Ардын нам ардчилалд дургүй, ардчиллыг устгах гэж байна гэдэг худлаа. Харин ч МАН ардчилалд АН-аасаа илүү их хайртай. Ардчиллаар хамгийн их сонгогдож, эрх барьж, ардчиллын "буян"-ыг хамгийн их эдэлж байгаа болохоороо...МАН-д элсэж байгаагаа ууган нам мам, өвөө эмээгийн нам өөр юу ч гэдэг билээ...Түүнээс биш "Би ардчилсан социалист зүүний үзэл санаатай тул МАН-ыг сонгож байна" гэж нэг ч хүн хэлэхийг сонсоогүй. Намаа сольж байгаагаа жишээ нь, "МАН-ийн бузар булайтай эвлэрээгүй тул АН-ыг сонгож байна гэдэг. Үнэн дээ нэг бузараас нөгөө бузар луу л орж байгаа нь тэр. Бүр л бузартана. Улс төрд орж байгаагаа "Эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө" хэмээнэ. "Өөрийнхөө сайн сайхны төлөө улс төрд орж байна" гэж үнэнчээр хэлдэг нэг ч амьтан байхгүй.Хүн эцсийн эцэст хувийн эрх ашгаа л нэгдүгээрт тавьдаг амьтан. Харин түүнийгээ үргэлж нуудаг. Гишүүн, сайд, дарга нар хувийн эрх ашгаа бодлоо, улс орноо бодсонгүй гэдэг. Хүний унаган натур нь тэр юм даа. Өнөөдөр Монголд төдийгүй дэлхийд улс төрийн зүүний, ардчилсан социализм хүчтэй байна. Энэ үзэл нь Ерөнхий сайд Занданшатар юм уу, хотын дарга Нямбаатар таны цалин, орлогоос 1 сая төгрөг хуулиар дээрэмдэж аваад эргүүлээд таны сайн сайхны төлөө зарцуулна гэдэг залилан, луйвар. Та хэн нэгэн танихгүй хүнд мөнгөнөөсөө өгөөд энэ мөнгөөр намайг тэжээ гэх үү? Та гишүүн, сайд, дарга нарыг таних ч тэд таныг танихгүй! Хэн нэгэн таны өмнөөс зээл аваад таны амьдралыг сайжруулья, та дараа нь хүүтэй нь төлчихөөрэй гэвэл та "Битгий галзуур" гэнэ биз дээ. Гэтэл Засгийн газар, хотын захиргаа биднийгээ "гялайлгахаар" гадаадаас зээл авахаар дуугардаг ч үгүй. Засгийн газрууд өчнөөн сайхан нэртэй, зорилготой бонд гаргаж, зээл авдаг ч иргэдийн бодит амьдралд нөлөөлсөн нь хаа байна вэ? Бөөн өрийн дарамт л үлдээж байна. Бонд гаргасан Ерөнхий сайд нь 1%-ийг нь авдаг гэдэг хардлага бий. Товчхон доо ердөө л өр ширний бодлого, үзэл баримтлал. Хэн их хөдөлмөрлөнө түүнийг дээрэмдэнэ. Хэн арчаагүй байна түүнийг тэжээнэ. Дундаас нь дарга анги эрх мэдэл, албан тушаал хожиж, авлигал, хулгай, дээрэм хийнэ.Энэ бол МАН-ын баримталж буй үзэл санаа, бодлого. АН ч мөн адил Засгийн эрх авахаараа ийм бодлого баримталдаг. Зарим даа бүр МАН-аасаа илүү гарна гэхээс дутахгүй. Цаасан дээр харин 180 градус өөр зүйл бичнэ.Би бол өөрийнхөө, гэр бүлийнхээ төлөө Либертари намд элссэн. Хувь хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, чөлөөт зах зээл, минималист төр, бага татвар нь нэгдүгээрт миний гэр бүлд, хоёрдугаарт иргэдэд, гуравдугаарт улс оронд ашиг тусаа өгөх нь гарцаагүй тул улс төрийн баруун жигүүрийн үзэл санаа, Либертари үзэл санааг дэмжсэн. Түүгээр барахгүй түгээн дэлгэрүүлэхэд гар бие оролцож явна. Товчхон доо таныг өөрөө өөрийнхөө амьдралыг авч явахад, ямар нэг хөдөлмөр эрхэлж, бизнес хийхэд төрийн зүгээс хориг саад хийж, элдэв татвараар дарамталж, дээрэмдэж, хянаж, зохицуулж таныг зовоохгүй л гэсэн үг. Нэг зүйл сануулахад Либертари үзэл нь өрнөдийн либериал үзэл биш шүү! Залуус намд элсэхээсээ өмнө тухайн намын үзэл санаа юу вэ гэдгийг судлах хэрэгтэй. Мөн өөрийнхөө ямар үзэл санаатайг тодорхойлох хэрэгтэй. Түүн дээ тохирсон үзэл санаатай намыг сонгох хэрэгтэй. Мөн үзэл санаагаа яг таг дагадаг, мөрддөг намыг сонгох нь чухал. АН, ХҮН намууд шиг сонгуулиар МАН-ыгаа газар дор ортол муулчихаад ялахаар нь сүү долоохоор сүүлээ шарвагануулдаг намуудыг сонгомоор байна уу?Ард иргэд, аж ахуй нэгжээ татвар, торгуулиар дарамталдаг МАН-ыг сонгомоор байна уу? Сонголт чиний гарт. Сэтгүүлч Ч.Явуухүү


Share this story

Read Original at sonin.mn

Related Articles

sonin.mn7 days ago
Монголын анхны мэдээллийн сайт

Published: 20260223T061500Z

Gizmodo24 minutes ago
Apple Reportedly Warns Retail Workers About Deluge of Customers as It Releases Unusually Cheap Gadgets

Don't call it a recession indicator, but leaks say Apple is releasing low-end iPhones and MacBooks and expects them to be popular.

South China Morning Post24 minutes ago
Eager China parents use apps to find partners for adult children, turn pairing into transactions

Anxious Chinese parents are increasingly turning to “find a daughter-in-law” or “find a son-in-law” platforms online, turning partner seeking into direct negotiations between parents. During the Chinese New Year, as young people fend off probing questions about marriage and relationships from relatives at the dinner table, sharp-eyed businesses have already shifted their strategies. Instead of trying to persuade single young adults who resist matchmaking, they are now directly targeting a...

DW News26 minutes ago
Germany news: Merz heads to US for Trump talks

Chancellor Friedrich Merz is to set off for Washington ahead of talks with President Donald Trump. Two major German automakers are facing climate lawsuits. DW brings you the latest stories from Germany.

France 2428 minutes ago
France 'ready' to defend Gulf states against Iran as Middle East conflict widens

France is "ready" to defend Gulf nations and Jordan against possible attacks from Iran, foreign minister Jean-Noël Barrot said on Monday, as a conflict which began with Israel and the US launching strikes on Iran on Saturday has rapidly expanded to neighbouring countries in the Middle East.

Bloomberg29 minutes ago
Iran Strikes: What This Means for Oil and Global Markets

Oil surged the most in four years as traders gauged the impact of the effective closure of the Strait of Hormuz triggered by US-Israeli strikes against Iran. Ruth Carson explains the implications of the war for oil and global markets. (Source: Bloomberg)